Үндсэн агуулга руу шилжих

Тээвэрлэлтийн гэрээний загвар

Тээвэрлэлтийн гэрээгээр Тээвэрлэгч ачааг тохирсон газарт хүргэж, Ачаа илгээгч тээврийн хөлсийг төлнө. Дотоод болон олон улсын ачаа тээвэрт хэрэглэгдэнэ. Гол анхаарах зүйл нь ачаа гэмтэх, алдагдах эрсдэлийг хэн, хэзээнээс хариуцахыг тодорхой заах явдал.

Энэ гэрээг бэлтгэх Мэдээллээ оруулахад Word файл 2 минутад бэлэн · эхний 5 гэрээ үнэгүй

Гэрээнд заавал орох заалтууд

  • Ачааны нэр төрөл, тоо хэмжээ, жин, эзлэхүүн, савлагаа
  • Ачих, буулгах газар, чиглэл, зам маршрут
  • Ачих, хүргэх хугацаа
  • Тээврийн хөлс, тооцох арга (жин, зай, рейс)
  • Ачааг хүлээлцэх журам — баримт бичиг, гарын үсэг
  • Ачаа гэмтэх, алдагдахад хүлээх хариуцлагын хэмжээ
  • Ачааны даатгал — хэн хийх, хэн төлөх
  • Саатал, зогсолтын хөлс (простой) тооцох журам

Түгээмэл алдаа

Эдгээр нь маргааны хамгийн түгээмэл эх үүсвэрүүд.

Ачааны үнэлгээг заагаагүй

Ачаа алдагдвал хэдийг нөхөн төлөхийг тооцох боломжгүй болно. Ачааны бодит үнэлгээг хавсралтад заах эсвэл дагалдах баримтаар тогтооно.

Хариуцлагын хязгаарыг тодруулаагүй

Тээвэрлэгчийн хариуцлагыг ачааны үнэлгээгээр хязгаарласан эсэхийг заана. Заагаагүй бол шууд болон шууд бус хохирол хоёулаа маргааны сэдэв болно.

Савлагааны шаардлагыг бичээгүй

Ачаа буруу савласнаас гэмтвэл илгээгч хариуцна гэдгийг заах хэрэгтэй — эс тэгвэл тээвэрлэгч дээр буруу унана.

Түгээмэл асуулт

Ачаа гэмтвэл хэн хариуцах вэ?

Ерөнхий журмаар ачааг хүлээн авснаас хүргэж өгөх хүртэлх хугацаанд тээвэрлэгч хариуцна. Гэхдээ буруу савлагаа, ачааны угийн шинж чанар, давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн гэмтэл үүнд хамаарахгүй.

Ачааны даатгал заавал хийх үү?

Хуулиар шаардаагүй ч үнэ бүхий ачаанд зайлшгүй. Гэрээнд хэн даатгуулж, хэн төлөхийг тодорхой заана.

Хүлээлгэн өгсний дараа гомдол гаргаж болох уу?

Ил тод гэмтлийг хүлээн авах үед актад тэмдэглэх ёстой. Далд гэмтлийг илрүүлснээс хойш богино хугацаанд мэдэгдэнэ — гэрээнд энэ хугацааг заасан байх нь чухал.

Энэ хуудсан дахь мэдээлэл нь ерөнхий тайлбар бөгөөд хууль зүйн зөвлөгөө биш. Онцгой нөхцөл байдалтай гэрээнд мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авахыг зөвлөж байна. (teevriin geree zagvar)

Тээвэрлэлтийн гэрээний загвар-ыг хэдхэн минутад

Загвар татаад гараар засах шаардлагагүй. Талуудын мэдээлэл, төлбөрийн нөхцөлөө оруулахад бүрэн гэрээ Word файлаар бэлэн болно. Харилцагчид линкээр илгээж цахимаар батлуулж, төлбөрөө хянаж болно.

Эхлэх — үнэгүй

Бусад гэрээний загвар