Үндсэн агуулга руу шилжих

Нууцлалын бодлого

Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 09 сарын 15

1. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  • Бүртгэлийн мэдээлэл — Google-ээр нэвтрэхэд таны имэйл, нэр. Нууц үгийг бид хүлээн авдаггүй.
  • Таны оруулсан мэдээлэл — байгууллагын профайл (нэр, регистр, хаяг, банкны данс), гэрээний агуулга, харилцагчийн мэдээлэл, хавсаргасан файлууд. Эдгээр нь гэрээ бэлтгэх үндсэн зорилгоор л ашиглагдана.
  • Хэрэглээний статистик — хуудасны үзэлт, үндсэн үйлдлүүдийн нийт тоо (cookie ашигладаггүй, хувь хүнийг мөрддөггүй хэлбэрээр).
  • Үйлдлийн түүх — үйлчилгээг сайжруулах, тусламж үзүүлэх зорилгоор таны бүртгэлтэй холбоотой үндсэн үйлдлийн төрөл, огноо (жишээ нь гэрээ үүсгэсэн, татсан, хуваалцах линк илгээсэн, харилцагч нээсэн, зөвшөөрсөн). Гэрээний агуулга, дүн, харилцагчийн нэр, IP хаягийг энэ түүхэд хадгалахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй — зөвхөн Гэрээчийн админ харна.
  • Нэвтрэлтийн түүх — аюулгүй байдал, тусламж үзүүлэх зорилгоор нэвтэрсэн, гарсан, апп нээсэн цаг болон ашигласан төхөөрөмжийн төрөл (утас эсвэл компьютер, үйлдлийн систем, хөтөч). Нэвтрэлтийн үйлчилгээ (Supabase) аюулгүй байдлын бүртгэлдээ IP хаяг хадгалж болох боловч Гэрээч түүнийг ашиглахгүй, админ самбарт харуулахгүй.

2. Юунд ашигладаг вэ

Зөвхөн Үйлчилгээг ажиллуулахад: гэрээ угсрах, хадгалах, хуваалцах, харилцагчийн үйлдлийн мэдэгдэл илгээх, төлбөрийн эрх удирдах, үйлчилгээг сайжруулах. Таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй.

3. Хэнтэй хуваалцдаг вэ

Үйлчилгээг ажиллуулахад дараах найдвартай дэд бүтцийн үйлчилгээнүүдийг ашигладаг бөгөөд мэдээлэл тэдгээрийн серверт боловсруулагдана:

  • Supabase — өгөгдлийн сан, нэвтрэлт
  • Cloudflare R2 — файлын хадгалалт
  • Vercel — вэб хостинг, хэрэглээний тоон үзүүлэлт
  • Resend — имэйл мэдэгдэл илгээх
  • Wire.mn — төлбөрийн гүйлгээ (картын мэдээлэл зөвхөн тэнд)
  • Anthropic — AI туслах функц (загвараас талбар таних, гэрээний хяналт) ашиглах үед тухайн баримтын агуулга боловсруулагдана. Anthropic нь бизнес хэрэглэгчийн өгөгдлийг AI загвар сургахад ашигладаггүй; AI ашиглаагүй бол агуулга илгээгдэхгүй

Мөн та хуваалцах линк үүсгэхэд тухайн гэрээ линк эзэмшигчид харагдана — линкээ хэнд өгөхөө та шийднэ. Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч болно.

4. Хадгалалт, аюулгүй байдал

Мэдээлэл шифрлэгдсэн сувгаар (HTTPS) дамжиж, хандалтын эрхийн хяналттай (Row Level Security) санд хадгалагдана. Гэрээний файл нууц хаягтай хувийн санд хадгалагдаж, зөвхөн эзэн болон түүний зөвшөөрсөн этгээдэд (линк, «ирсэн гэрээ») нээгдэнэ. Гэрээ зөвшөөрөгдөх мөчид файлын SHA-256 баталгааны код тэмдэглэгдэж, хожим өөрчлөгдөөгүйг нотолж болно. Устгасан гэрээ 30 хоногийн дараа бүрмөсөн устана. Дэлгэрэнгүйг Аюулгүй байдлын хуудаснаас үзнэ үү.

5. Таны эрх

Та өөрийн мэдээллийг хэдийд ч үзэх, засах, гэрээгээ татаж авах, устгах эрхтэй. Бүртгэлээ бүрмөсөн устгуулахыг хүсвэл mail@gereech.mn хаягаар хандана — бид мэдээллийг тань бүрэн устгана.

6. Өөрчлөлт

Бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчилж, томоохон өөрчлөлтийг имэйлээр мэдэгдэнэ.